Израильтай шууд хэлэлцээр хийхээс Палестины үндэсний засаг захиргаа татгалзаж байна. Израилийн “Джерузалем пост” сонин өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонерын тавьсан саналын хариуд палестины тал ийм мэдэгдэл хийсэн байна. Израильчууд болон палестинчууд шууд хэлэлцээр хийж эхлэх шаардлагатай байна гэж америкийн дипломатч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Хэлэлцээрийн палестины талын тэргүүн Саиб Эрекат, Вашингтоны уриалгад гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. ОХУ, АНУ, ЕХ, НҮБ багтаж байгаа ойрхи дорнодын “дөрвөл”, хил болон аюулгүй байдлын асуудлаар талууд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх тус тусдаа хэлэлцээр хийх хэрэгтэй гэж үзэж байсан гэж палестины төлөөлөгчид тэмдэглэлээ. Энэ дөрвөлийн шийдвэрийг урьд нь Тель-Авив зөвшөөрч байсан боловч одоо шууд хэлэлцээр хийхийг шаардаж байна.