11-р сарын 26-нд НАТО-гийн нисэх хүчин агаарын цохилт өгөхдөө алдаа гаргаж пакистаны 24 хилчдийн амь насыг хороосон үйлдлийн төлөө долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаригаас уучлалт гуйлаа. Энэ ажиллагаа нь урьдчилан бэлтгэсэн дайралт байгаагүй, үүнийг бүрэн хэмжээгээр мөрдөн байцаана гэдгээ тэр амаллаа. НАТО-гийн нисдэг тэрэгнүүд 11-р сарын 26-нд Афганистаны хилээс холгүй орших пакистаны хилийн харуулын цэгт цохилт өгсөн байна гэж мэдээлсэн юм. Пакистаны армийн 24 цэргийн албан хаагч амь үрэгдэж хэд хэд нь шархадсан байна.