Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал германын Бонн хотод өнөөдөр нээгдэж байна. 2013 онд олон улсын эвслийн хүчнийг гаргасны дараа энэ улсын ирээдүйн тухай асуудлыг энд хэлэлцэх юм. Бага хуралд оролцогчид мансууруулах бодисны үйлдвэрлэл болон дамын наймаатай хийх тэмцлийн арга барил, тус улсын аюулгүй байдлын хариуцлагыг афганы арми, цагдаад хүлээлгэн өгөх механизм, Афганистаны эдийн засгийн хөгжлийн асуудал, бүс нутагт байдлыг тогтворжуулахад хөрш улсуудын гүйцэтгэх үүрэг, лалын “Талибан”  хөдөлгөөний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай болж байна. Энэ форум Афганистанд талибуудын дэглэмийг түлхэн унагааснаас хойш 10 жилийн дараа болж байна. Энэ бага хуралд 85 улсын өндөр албан тушаалын мянга гаруй төлөөлөгчид хуран цугларсан байна. ОУ-ыг ГХЯ-ны сайд Сергей Лавров төлөөлж байна. НАТО-гийн нисэх хүчин алдаа гаргасны улмаас пакистаны 24 хилчдын амь насыг хороосноос болж Исламабад сүүлчийн мөчид энэ бага хуралд оролцохоос татгалзсан байна.