ОХУ-д сүүлийн 10 жил эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам, ням гаригт болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 49,47%-ийн санал авсан байна. Сонгуулийн дүнгээс хархад сонгогчид улс төрийн зүүний хүч рүү илүү татагдаж байгаа нь харагдаж байна. ОХУКН 19,15%-ийн санал авсан нь Төрийн Думын өнгөрсөн сонгуулийн дүнгээс хоёр дахин илүү байна. Зүүний төвийг сахисан “Шудрага Орос” нам санаандгүй 13,16%-ийн санал авч 3-р байрт орлоо. Владимир Жириновскийн ЛАН, СТК-ийн дүнгээр 11,67%-ийн санал авч Төрийн Думд суудалтай 4 дэх нам боллоо. “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн сонгуульд тус нам нэр төртэй оролцлоо гэж хэллээ. Түүний хэлснээр шинэ Думын бүтэц улс орны улс төрийн хүчний хувиарлалтын бодит байдлыг тусган харуулж байна. Төрийн Думын шинэ бүрэлдхүүнд “Нэгдсэн ОУ” нам зарим нэг асуудлаар бусад намуудтай эвслийн хэлэлцээрт хүрэх ёстой гэдгийг Дмитрий Медведев үгүйсгэсэнгүй. Энэ нь улс оронд ардчилал бэхжиж байгааг харуулж байна гэж тэр үзэж байна. “Шудрага Орос” нам Төрийн Думын шинэ бүрэлдхүүнд “Нэгдсэн ОУ” намтай эвсэл байгуулж магадгүй гэж тус намын нэг тэргүүн Николай Левичев хэлсэн байна. ОХУКН зарим нэг асуудлаар ЛАН болон “Шудрага Орос” намтай эвсэлд багтаж болох боловч “Нэгдсэн ОУ” намтай хэзээч үгүй гэж ОХУКН-ын ТХ-ны 1-р орлогч дарга Иван Мельников мэдэгдлээ.