Одоо доод танхимд суудалтай байгаа улс төрийн 4 нам Төрийн Думын сонгуулийн дүнгээр шинэ парламентад суух боллоо. ОУ-ын СТК-ийн олон нийтэд зарласан санал хураалтын урьдчилсан дүн ийм байна. Сонгууль ерөнхийдөө ямар нэгэн онцгой зөрчилгүйгээр явагдлаа. СТК сонгуулийн үеэр зуу гаруй санал гомдол хүлээж авсан гэж СТК-ийн  орлогч дарга Леонид Ивлев мэдээллээ.Санал өгөх эрхтэй 100 сая оросуудаас ням гаригт болсон сонгуульд тэн хагасаас илүү нь оролцсон байна. Анхны алба ёсны мэдээлэлийн дагуу тус улсын томоохон намын нэг “Нэгдсэн ОУ” нам сонгогчдын 50 орчим хувийн санал авсан нь тодорхой боллоо.

Парламентын сонгуулийн кампанит ажил өндөрлөлөө. Мэдээж хэрэг түүний дүнг албан ёсоор бүрэн төгс гаргах хэрэгтэй тэгэхдээ ОУ-ын 6 дахь удаагийн Думын байдал ерөнхийдөө ойлгомжтой боллоо. Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам түрүүлж байна. Коммунистууд, “ЛАН”, “Шудрага Орос” намууд 7%-ийн босгыг давж доод танхимд төлөөлөлтэй болох эрхтэй боллоо. Парламентын бус сөрөг хүчин нэртэй “Яблоко”, “Оросын эх орончид”, “Зөв үйл хэрэг” гурван нам Думд орж чадсангүй.

“Нэгдсэн ОУ” намын хувьд сонгууль жинхэнэ сорилт боллоо. Сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад нийтэлсэн олон тооны санал асуулгын дүнгүүд тус нам ялагддагүй юмаа гэхэд парламентын суудал нь эрс цөөрнө гэж зөгнөж байсан юм. Ямарч таамаглал байлаа гэсэн “Нэгдсэн ОУ” нам итгэлтэй яллаа.Зургаа дахь удаагийн Төрийн Думын сонгуулийн урьдчилсан дүн улс оронд улс төрийн өрсөлдөөн өсөж байгааг харууллаа.

Энэ бол ардчилсан улсын итгэлтэй шинж тэмдэг гэж Үндэсний стратегийн оросын хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов тэмдэглээд «Сөрөг хүчин нийгэм судлаачдын хэлж байснаас хамаагүй илүү санал авч байгааг бид харж байна. Тэгэхдээ эцсийн дүн өөр байж болно. Парламентын сөрөг хүчин сонгуулийн чанарын талаар гомдол гаргахгүй гэж бодож байна. Миний бодоход энэ дүн өрсөлдөөн шудрага болсон гэдгийг харуулж байна. Сөрөг намуудын тэргүүнүүд улс төрийн утга агууллагаар нь авч үзэх юм бол ийм амжилтанд хүрэх зүйл хийгээгүй юм» гэлээ.

Оросын өөр нэг улс төр судлаач Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн захирал Константин Симонов 6 дахь удаагийн Төрийн Думд “зүүний ардын блок” бий болж магадгүй гэж үзэж байна. Думын сонгуулийн кампанит ажлын явцад парламентын 3 нам сөрөг хүчин рүү илт хэлбийж байгаа нь ажиглагдсан гэж  Константин Симонов хэлээд: “Нэгдсэн ОУ” намыг сөрөн зогсож байсан бүх намууд сөрөг хүчин болж харгадаж байснаараа энэ удаагийн кампанит ажил урьдах парламентын сонгуулиудаас ялгаатай байлаа. Тэр үед хэд хэдэн улс төрийн хүчнүүд “Нэгдсэн ОУ” намыг дэмжиж байсан юм. Манай улсын томоохон намын эсрэг бүгдээрээ тэмцлээ гэхдээ л энэ нам шаардлагатай хэмжээний санал авч Думд гол хүч байх байр сууриа хадаглалаа» гэлээ.

Парламентын сонгуулийн нэг санаандгүй үр дүн нь гадаадын ажиглагчдын үнэлгээ байлаа. Тэд ОУ-ын 30 гаруй бүс нутагт ажилласан юм. Москва дахь Олон улсын мэдээлэлийн “Выборы-2011” төвд болсон хэвлэлийн бага хурал дээр польшийн төлөөлөгч Матеуш Пискорски хэлэхдээ Төрийн Думын сонгуулийн бэлтгэл болон явцыг ажиглагчид өндөр үнэлэж байна. Бүх санал гомдолууд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар биш техникийн учир дутагдалтай байдлын талаар байсан, энэ нь сонгуулийн дүнд огт нөлөөлөхгүй юм гэж мэдэгдсэн байна.  

Гэрэл зураг