Зургаа дахь удаагийн Төрийн Дум санал зөрөлдөөнд живэх ёсгүй учир нь "Нэгдсэн ОУ" гэсэн хүчирхэг бүлгийг түүнд байгуулах болно гэж ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. "Нэгдсэн Орос улс Төрийн Думд эвсэлд багтах болж байна. Энэ бол зөв зүйл бөгөөд арчдчилалыг бэхжүүлж байна" гэж Төрийн Думын сонгуулийн анхны дүнг зарласны дараа "Нэгдсэн ОУ" намын төв штабт үг хэлэхдээ мэдэгдлээ. Д.Медведев парламентын сонгуульд эрх баригч "Нэгдсэн ОУ" намын нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар Төрийн Думын сонгуульд урьдчилсан дүнгээр тэргүүлж байгаа "Нэгдсэн ОУ" намын төв байранд өнөө орой ирсэн юм. Ерөнхий сайд, "Нэгдсэн ОУ" намын тэргүүн В.Путин Төрийн Думын сонгуулийн дүнг улс орны бодит байдлыг харуулсан, ОУ-ын тогтвортой хөгжлийг хангах боломж олгосон үр дүн гэж нэрэллээ.