ОУ-д Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуулийн ажиллагаа өндөрлөсөн ба саналын хуудас тоолох ажил эхэллээ. Сонгогчдын ирц маш өндөр ямар нэгэн онцгой үйл явдалгүйгээр сонгууль болж өнгөрлөө. Ямар нэгэн зөрчлийн тухай гомдол саналыг нарийн шалгана гэж СТК-ийн төлөөлөгчид амаллаа. Сонгуулийн явцыг 700 гадаадын ажиглагчид, ОХУ-ын улс төрийн намуудын 500 мянга гаруй төлөөлөгчид ажиглалаа. Энэ удаа Төрийн Думын 450 депутат анх удаа 4 жилээр биш 5 жилээр сонгогдож байна. Тус улсад албан ёсоор бүртгүүлсэн бүх 7 нам анх удаа өөрсдийнхөө нэр дэвшигчдийг бүрэн дэвшүүлэх боломжтой байлаа. Тэдний 3 нь урьдах парламентад суудалгүй байсан юм. Санал хураалтын урьдчилсан дүнг СТК өнөө шөнө зарлана гэж амлаж байна.     

Гэрэл зураг