ОУ-д Төрийн Думын 6 дахь удаагийн парламентийн сонгууль болж өнгөрлөө. ОУ-ын хамгийн баруун нутгийн Калининград хотод москвагийн цагаар 21-н цагт сонгуулийн хэсгүүд хаагдлаа. Экзит-пулын мэдээгээр "Нэгдсэн ОУ" нам 48,5%-ийн саналаар тэргүүлж байна. ОХУКН 20%-ийн саналаар 2-р байрт явна.  ЛАН 11,5%-ийн саналтай орж байна.  "Шудрага Орос " нам 13%-ийн санал авсан байна. Тэргүүлэх намуудын араас хамгийн ойр байгаа нь "Яблоко" нам 4 гаруй хувийн саналтай байна. Сонгуульд оролцсон  “Зөв үйл хэрэг”, "Оросын эх орончид" намууд экзит-пулын мэдээгээр нэг,нэг хувийн санал авсан бололттой. Парламентад бүлэг үүсгэхийн тулд намууд 7%-ийн босгыг давах ёстой байсан юм. Сонгуулийн явцыг ТУХН, ЕХАББ, ЕХПА, ЕХ, ШХАБ, Умарын зөвлөл зэрэг байгууллагуудын шинжээчдийн олон тооны төлөөлөгчид ажиглаж байна. Мөн 20 улсын СЕХ-ны тэргүүнүүдийг урьсан байна. Нийтдээ гадаадын 700, оросын 500 мянган ажиглагчид байлаа.