Оросын бүс нутгуудад Төрийн Думын сонгууль зөрчилгүй, нийгмийн хэв журам хэвийн байдалд явагдаж байна гэж ОУ-ын ДХЯ-ны хэвлэл мэдээлэлийн төвийн төлөөлөгч мэдэгдлээ. "Алс Дорнод, Сибирьт санал хураалт дууссан ба ямар нэгэн онцгой байдал болсонгүй, холбооны бусад тойргуудад бас иймэрхүү байдлаар сонгууль явагдаж байна гэж" тэр хэлсэн байна. Сонгуулийн хэсэг бүрт цагдаагийн ажилтнууд жижүүрлэж байгаа ба тэд нийгмийн хэв журмыг сахиулах, сонгуулийн хуулийг зөрчүүлэхгүй  байх зорилготой гэж ДХЯ-нд тэмдэглэсэн байна. Санал хураалт дууссаны дараа цагдаагийн ажилтнууд сонгуулийн хуудсыг тээвэрлэх аюулгүй байдлыг хангах ёстой юм. "Бүх баримт бичгийг хүргэх тааврийн хэрэгслийг харуулын машинууд дагаж явна гэж" тэр нэмж хэллээ. Улс орны өнөөдрийн аюулгүй байдлыг цагдаагийн 320 мянган ажилтнууд, дотоодын цэргийн 11,5 мянган албан хаагчид хангаж байна.