Гадаадад амьдарч байгаа ОУ-ын иргэд зохион байгуулалтайгаар ямарч зөрчилгүйгээр Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд саналаа өгч байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний нэгдүгээр орлогч дарга Андрей Денисов энэ тухай мэдээллээ. Төрийн Думын сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа 1 сая 829 мянга 659 хүн саналаа өгөх ёстой. Яг одоогийн байдлаар дэлхийн 122 оронд байгуулсан 324 хэсэгт саналаа өгч байна гэж ГХЯ мэдээлж байна. Ази тив болон Номхон далайн сав газарт зарим нэг хэсгүүд хаагдаад байна, тэнд санал тоолж байна гэж А.Денисов хэллээ. Лалын хэд хэдэн оронд санал хураалтыг баасан, бямба гаригуудад шилжүүлсэн билээ. АНУ-ын Номхон далайн эрэг дэх Сан-Франциско хотод сонгууль маргааш өглөө Москвад 8 цаг болж байхад дуусна гэж ГХЯ-ны орлогч сайд ярьсан байна. Герман, Польш, Латви улсуудад байгаа оросуудад зориулан зохион байгуулсан сонгуулийн хэсэгт сонгуулийн хуудас биш цахим хайрцагт зориулсан нууц дугаартай карт өгсөн гэж А.Денисов мэдээллээ.