Глинкийн нэрэмжит гоцлол дуучдын олон улсын уралдааны эхний шат өнөөдөр Москвад нээгдэж байна. ОУ-ын янз бүрийн бүс нутаг болон олон улс орнуудаас 167 залуу дуучид энэ уралдаанд оролцож байна. Уралдаанд оролцогчдыг шүүхчид “амьд” тоглолтоор нь үнэлэх болно. Шүүгчдийг оросын нэрт тенор Владислав Пьявко тэргүүлж байна. Энэ уралдаан 3 үе шаттай бөгөөд төгсгөлийн шат нь 12-р сарын 14-нд Москвагийн консерваторит болох юм. Уралдааны түүх 1960 оноос эхлэж байгаа ба 1991 оноос олон улсын статустай болсон юм. Ольга Бородина, Дмитрий Хворостовский, Анна Нетребко нар бол энэ уралдааны шагналтнууд билээ.