ОУ-ын Төрийн Думын сонгууль орчин цагын өндөр түвшинд явагдаж байна гэж Кнессетагийн депутат, Израиль улсын ажиглагч Рухама Авраам Москва хот дахь Олон улсын мэдээлэлийн төвд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Санал хураалтын ажил нэг том баяр мэт санагдаж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Их Британи улсаас Европын парламентад суугаа депутат Ник Гриффин сонгуулийн 3 хэсгээр ороод байна гэж өөрийн зүгээс мэдэгдлээ. Намын штабуудын төлөөлөгчидтэй хамт тэрээр ОУ, Их Британи улсын сонгуулийн системийн ялгааг хэлэлцлээ. Их Британи улстай харьцуулах юм бол оросын сонгуулийн систем хамаагүй нээлттэй байгааг тэд гайхсан гэж Гриффин хэлсэн байна. “Одоогийн байдлаар бүх зүйл тайван байна, шинжээчид ажиллаж байна тэдний ажилд саад учруулаагүй гэж” Олон нийтийн танхимын гишүүн, Ажиглагчдын нэгдсэн зөвлөлийн дарга Георгий Федоров өөрийн зүгээс мэдээлсэн байна. Төрийн Думын сонгуулийн ажиллагааг олон улсын 700 ажиглагч ажиглаж байна