Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа Хятад улс дэлхийд 1-р байрт гарлаа. Ойрын 5 жилд тус улсын засгийн газар энэ салбарт 470 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөөд байна. Хятад улс нефть хийн нөөц багатай учир эрчим хүчний өөр эх үүсгэвэрийг эрж хайхаас өөр аргагүй юм. Ойрын 10 жил нар, салхинаас олсон эрчим хүчээр хятадын эрчим хүчний нийт хэрэглээний 20%-ийг хангах болно.