Оросын СП-39 туйлын станцийн бүх бүрэлдхүүн Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд оролцлоо. Тус станц дээр байгуулсан сонгуулийн хэсгийн дарга Александр Ипатов 12-р сарын 2-нд болсон урьдчилсан санал хураалтын үеэр тус станцийн 16 мэргэжилтнүүд бүгд саналаа өгсөн гэж Москвад байгаа СТК-д утсаар мэдээлсэн байна. Санал хураалт явуулсан нөхцлийг Ипатов”хүнд хэцүү” гэж нэрлэсэн байна. Станцийн байгаа хэсэгт хасах 30 хэмийн хүйтэнд хоёр өдрийн турш 10 метр секундийн хурдтай хүйтэн салхитай байсан байна. Тус сонгуулийн хэсгийн гишүүд хайрцгыг нээж саналын хуудсыг тоолж, дүнг хиймэл дагуулын холбоогоор Санкт-Петербургт явуулсан байна.