Төрийн Думын сонгуулийн санал хураах ажил ОУ-д бүрэн хэмжээгээр явагдаж байна. ОУ-ын дорнод бүс нутгуудад Төрийн Думын депутатуудыг сонгох санал хураалт дууслаа. ОУ-ын цагийн 9 бүсэд москвагийн цагаар 21 цагт сонгууль дуусах ёстой. Одоогийн байдлаар 73%-тай байгаа Чукоткагийн өөртөө засах тойрог ирцийн хувийг тэргүүлж байна. Кавказын БН улсуудад ирц маш сайн байна. Орон нутгийн цагаар 12 цагт Хойд Осет 33%, Дагестан 30%, Карачево-Черкеси 45,5%, Чечень 40%, Кабардино-Балкар 45 хувьтай байна.Ижил мөрний хавийн Татарстан улсад үд дундын байдлаар нийт сонгогчдын 33 орчим хувь нь саналаа өгөөд байна. Москвагийн цагаар 12 цагын байдлаар бүх орон даяар сонгуулийн ирц 11,2%-тай байна.  Ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд Владимир Путин нар Москвагийн сонгуулийн хэсэгт саналаа өгсөн байна. Санал хураалт тайван явагдаж байна гэж ОУ-ын ДХЯ мэдээллээ. Харин “Нэгдсэн ОУ” нам болон “ОХУКН”-ын төлөөлөгчид санал хураалтын явцад зөрчил гарсан гэж мэдэгдлээ. ОУ-ын нийт сонгогчдын тоо 110 сая ба түүний 2 сая орчим нь гадаадад саналаа өгнө гэж СТК мэдээлсэн байна.