Сибирийн нийслэл Новосибирск хот оросын бусад хотуудаас хамгийн түрүүнд христосын мэндэлсэн өдрийн баярт зориулсан арт- бэлтгэлээ. Христийн мэндэлсэн өдөрт зориулсан олон улсын урлагын наадам энд 12-р сарын 2-нд нээгдсэн байна.

Хүн амын тоогоороо ОУ-д 3-т ордог 1,5 сая хүн амтай Новосибирск хотод Христийн мэндэлсэн өдөрт зориулсан наадам 9 дэх удаагаа болж байна.Энэ наадам нь хоёр жилд нэг удаа болдогыг тооцвол арт-форум нь 20 жилд ойртож байна гэж хэлж болно. Сайхан уламжлал аль хэдийнээ тогтсон. Энэ наадмын үеэр үзүүлдэг драмын болон бүжгэн жүжгүүд, зургийн болон гар урлалын  үзэсгэлэн, сонгодог хөгжмийн концертуудад үзэгч олноо урин дууддаг байна.

Наадмын хөтөлбөрт орсон бүх үзүүлбэрүүд уран сайхны өндөр түвшинд хийгдсэн гэж үнэлэгддэг байна. Жишээ нь, энэ жил Новосибирскын дуурь, бүжгэн жүжгийн театрт францийн нэрт бүжиг дэглээч Ролан Петагийн дэглэн тавьсан “Кармен” бүжгэн жүжгээр наадмыг нээлээ. Вахтанговын нэрэмжит москвагийн шилдэг театрын хамт олны найруулсан Чеховын “Ваня ах” нэрт жүжгээр 12-р сарын 10-нд наадмыг хаах юм байна.

Харин энэ жилийн хөтөлбөр дуу хөгжим болон гадаадын од болсон дуучдын тоглолт руу нилээд хэлбийсэн байна гэж Новосибирскийн филармонийн олон улсын харилцааны хэлтсийн орлогч захирал Алена Болквадзе “Оросын дуу хоолой” радиод ярилаа.

«Энэ жил манай дуу хөгжмийн хэсэг нилээд том 9 концерт тоглоно. Энэ концертуудад од болсон аккордеонч Ришар Гальяно болон зөвхөн Европт биш дэлхийд алдартай “Harp concort” ятгын чуулгынхан оролцох болно. Новосибирскт ирж тоглох хүсэлтэй хүмүүс болон хамтлагуудын дараалал үүсээд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ наадам үзэгчдийн дунд маш их нэр хүндтэй, манай хотод түүнийг хүсэн хүлээж байдаг юм» гэж Алена Болквадзе хэллээ.

Новосибирск хотод болох Христийн мэндэлсэн өдөрт зориулсан наадам дээр хамгийн  жигтэй төслийг оросын нэрт бөмбөрчин Марк Пекарский өөрийн гайхалтай хамтлаг болон ди-джей, видео зураачийн хамт үзүүлэхээр санал болгоод байна. «Энэ төсөл Москвад маш амжилттай болсон ба новосибирскийн сэхээтэнүүд ихэд сонирхож байна. Ди-Джей Ганс Хольман болон видео зураачтай ийм төсөл Новосибирскт анх удаагаа болж байна» гэж Алена Болквадзе ярилаа.Сибирийн Христийн мэндэлсэн өдөрт зориулсан наадмыг хүлээн авахад ОУ-ын олон хот бэлэн байна.