ОУ-ын дорнод бүс нутгуудад Төрийн Думын депутатуудыг сонгох санал хураалт дууслаа. Орон нутгийн цагаар 20 цагт Камчаткагийн хязгаар, Чукотка, Магадан, Сахалин мужууд, Якутад сонгуулийн хэсгүүд хаагдсан байна. ОУ-ын цагын 9 бүсэд москвагийн цагаар 21 цагт сонгууль дуусах ёстой. Одоогийн байдлаар 73%-тай байгаа Чукоткагийн өөртөө засах тойрог ирцийн хувийг тэргүүлж байна. Алтай болон Тувагийн БН улсуудад 30%-ийн ирцтэй байна. Харин Кемерово мужид 7%-иар бага байна. Эрхүү муж хамгийн бага хувьтай байна. Москвагийн цагаар 12 цагын байдлаар бүх орон даяар сонгуулийн ирц 11,2%-тай байна. Санал хураалт тайван явагдаж байна гэж ОУ-ын ДХЯ мэдээллээ. Тэгэхдээ хоногийн дотор сонгуулийн хууль зөрчсөн 216 протокол бүртгэсэн байна.