Төрийн Думын сонгуульд оролцож байгаа сонгогчдын ирц москвагийн цагаар 10 цагт 5%-тай байна гэж ОХУ-ын СЕХ-ноос мэдээллээ. Энэ үзүүлэлт 4 жилийн өмнө болсон Төрийн Думын сонгуулийн ирцээс илүү байна. Чукоткад орон нутгийн цагаар 18 цагт 73%, Камчаткад бараг 48%, Колымад 47%-тай байна. Алс Дорнод болон Сибирийн бусад бүс нутгуудад ирц өндөр байна. ОУ-ын нийт сонгогчдын тоо 110 сая ба түүний 2 сая орчим нь гадаадад саналаа өгнө. Нийт ОУ-д болон гадаадын 146 оронд 95 мянга орчим сонгуулийн хэсэг байгуулсан юм. Сонгуулийн явцыг олон улсын 700 ажиглагч ажиглаж байна. ОУ дахь сонгуулийн явцад одоохондоо зөрчил илрээгүй байна гэж Геополитикын судалгааны европын төвийн захирал, Польш улсын төлөөлөгч Матеуш Пискорски мэдэгдсэн байна.