ОУ атомын эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах олон улсын төвийг Обнинскт байгуулах болно. 2015 онд МАГАТЭ-гээс зохих статус зөвшөөрлийг авахаар төлөвлөж байна. Манай нэгдэл гадаадын оюутнуудыг сургаж байсан зөвлөлтийн шилдэг уламжлалыг сэргээхээр шийдлээ гэж “Росатом” улсын нэгдлийн тэргүүн Сергей Кириенко сэтгүүлчидэд мэдэгдлээ. “Бид гадаадад олон АЦС барьж байна, энэ станциудыг барих хугацаа нь 10 жил, ашиглах хугацаа нь 60 жил ийм учраас удаан хугацааны стратегийн хамтын ажиллагаа шаардагдаж байгаа ба станциудыг тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс ажиллуулах ёстой гэж” Кириенко тэмдэглэлээ. Обнинск хотод одоо Цөмийн судалгааны үндэсний их сургууль ажиллаж байгаа ба тэнд Монгол, Иордан, Узбекстан, Вьетнам, Турк зэрэг улсуудын 136 ирээдүйн атомын эрчим хүчний мэргэжилтнүүд суралцаж байна.