Европт ПДХ системийн элементүүдийг байрлуулах Вашингтоны төлөвлөгөөнд ОУ-ын хоёрдмол санааагүй,тов тодорхой хариултыг Д.Медведев амалсан ёсоор энэ долоо хоногт өглөө. Калининград мужийн шинэ радио локацийн "Воронеж-ДМ" станц байлдааны байнгын жижүүрт гарлаа. Энэ шинэ станцийн зорилго нь пуужингийн болзошгүй дайралтаас хамгаалах болон Хойд туйлаас Хойд Африк хүртлэх нутагт болж байгаа үйл явдалд хяналт тавихад оршиж байга гэж цэргийнхэн нэг бус удаа тайлбарласан билээ. Шинэ радио локацийн нээлтэд хүрэлцэн ирсэн ерөнхийлөгч Д.Медведев энэ станцийг ОУ болон Барууныхны хамтарсан ПДХ системийн элементийн хувьд ашиглаж болохсон билээ гэдгийг дахин санууллаа. Харамсалтай нь НАТО ч Вашингтон ч хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа гэж магадлаад:

"Воронеж-ДМ" станц нь агаар, сансарын орон зайг хянах хэрэгсэл болохоос өөрөө манай хөршүүдэд ямарч аюул учруулахгүй. Энэ станцийг байгуулсан нь бидний түншүүдтэйгээ хийж байгаа хэлэлцээрийг үргэлжлүүлэх болон яриа хэлэлцээрийн үүд хаалгыг хааж байна гэсэн үг биш. Европын ПДХ системд шилжиж байгаа систем нь ОУ-ын эсрэг чиглээгүй гэсэн жирийн мэдэгдэл нь биднийг тайвшруулж чадахгүй. Энэ амаар өгч байгаа мэдэгдлүүд нь манай ашиг сонирхолын баталгаа болж чадахгүй. Хэрвээ ямар нэгэн өөр алхам хийх юм бол бид угтан тосоход бэлэн байна» гэж ерөнхийлөгч хэллээ.

Калининградын радио локацийн "Воронеж-ДМ" станц нь урьд дахь үеийн станциудаас үзүүлэлтүүдийн хэмжих нарийвчлал нь илүү боломжтой, учир нь дециметрийн радио долгион дээр ажилладаг ба 6000 километрийн алсад байгаа объектыг харах чадвартай юм. Калининградад радио локацийн станц нээсэн явдал нь тус улсын хилийн ойролцоо АНУ ПДХ системийн элементүүдээ байрлуулж эхэлсний хариуд ОУ пуужингийн довтолгооноос хамгаалах нөөцөө нэмэгдүүлэх тийшээ хийж байгаа зөвхөн эхний алхам юм. Энэ алхамыг баруунд бологоомжлон хүлээн авсан бол зүүн европын улсууд Москва, Вашингтоны сөргөлдөөний шинэ үе эхэллээ гэж айж байна. Яриа хэлэлцээний хувьд бол нээлттэй гэдгийг оросын төр засаг ойлгууллаа. Гэхдээ харилцан хүндэтгэлийн нөхцөлд ПДХ систем нь нь оросын объектуудын эсрэг чиглээгүй гэсэн хуулийн баталгаа гаргаж өгсөн тохиолдолд шүү. Барууныхан, барууныхан ч гэждээ үнэндээ АНУ ийм баталгаа өгөхөөс татгалзаж байгаа юм.

Лиссабонд болсон ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас хойшх нэг жил ямарч үр бүтээлгүй өнгөрлөө гэж шинжээчид үзэж байна. Гавайд болсон АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОУ, АНУ-ын ерөнхийлөгчид уулзахдаа "Москва, Вашингтоны байр суурь маш их ялгаатай байна гэж" дуулдаж байсныг сануулахад хангалтай бизээ.

Харин талууд энэ хугацаанд харилцаа холбоогоо таслааагүй гэдэг нь нааштай тал гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв үзэж байна. «Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх нь гол зорилго юм. Цөмийн потенциал болж хувирч болохуйц аливаа улсын пуужингийн потенциалийг бууруулах чадвартай ПДХ систем байгуулах нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг нэг арга юм. Ийм учраас бий болгож байгаа систем нь аль ч талд аюул учруулах ёсгүй. Хэрвээ энэ бүхэн анхан шатны хэлэлцээрт тусгагдсан бол дараа нь техникийн мэргэжилтнүүд хамтын ажиллагааны тодорхой хувилбарыг олох болно» гэж Павел Золотарёв хэллээ.

ОУ, Хойд атлантын эвслийн хоорондын хэлэлцээрийн зөрчилдөөнтэй асуудал ирэх оны 5-р сард Чикагод хийх ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөг нураах аюулд хүргэж байна.АНУ,НАТО-гийн нэг талын ажиллагаа нь санал зөрөлдөөнийг улам хурцатгаж, европын аюулгүй байдлын тухай асуудлыг эргэлзээтэй байдалд хүргэж байна гэж оросын ГХЯ-нд онцлон тэмдэглэсэн байна.