11-р сарын 30-ны өдөр Брюссельд Евробүс зээлийн хямралаас гарах замыг 10 хоногийн дотор шийдэх ёстой гэж  зарлаж байсан юм. Гэтэл  санхүүгийн болон төрийн бүтцүүд зохицуулалт хийж чадахгуй байгаагаа өнгөрсөн долоо хоногт харууллаа. Талууд Европын санхүүгийн тогтвортой сангийн нийт хөрөнгийг нэмэгдүүлэх  байдлыг зөвшилцөж чадсангүй. Харин европын үнэт цаасыг гаргах асуудал нь евро бүсийн  гол аврагч Герман, Францын улсын сөргөлдөөний бул чулуу хэвээр үлдэж байна.

Христийн мэндэлсний баярын өмнө  Евро болон валютын холбооны хувь заяа шийдэгдэх тухай албан ёсны болон бусад мэдэгдэлүүд   нь хэний ч гайхширлыг төрүүлэхгүй юм шиг байна гэж үүнийг шийдвэрлэх “арав хоногийн” тухай Еврокомиссийн  эдийн засгийн болон санхүүгийн асуудал хариуцсан дэд тэргүүн Олли Рен ярьж байна. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Жак Аттали болон Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр нар   2012 оныг дэлхий   евро бүсгүй угтаж магадгүй юм гэж мэдэгдэж байх юм. 

Шинжээчдийн ихэнхи нь энэхүү гутрангуй үзэлтнүүдийг хүлээн зөвшөөрөх аж.  Гэтэл санхүүч Михаил Козаков цаашдын ирээдүйн талаар хэлэхдээ «Еврогийн уналтын тухай энэ оны эцсээр ч, дараа жилд ч огт яриа гарахгүй.  Хөрөнгийн захын оролцогчдыг  сүүлийн хагас жил Европоос болж үүсч байгаа тодорхой бус байдал нь залхааж байна.  Зөвшилцсөн шийдвэр үгүй.  Хэзээ гарах нь ч тодорхой бус. Мэдээж хэрэг евро бүсэд эрт орой нэгэн  цагт сүйрэл ирнэ гэж ярих боллоо.  Харин одоогийн байдлаар оны эцэс хүртэл ийм юм хэрэгжихгүй  гэж бодож байна» гэлээ.   

Гэхдээ зарим банкуудын урьдын үндэсний валютаар  тооцоо төлбөр хийж эхэлсэн нь цаашид еврогоос татгалзах болсон нь тодорхой болж байгаа юм шиг. Ингэхдээ ганц Грек улс евробүсээс гарахад л европын холбоо тарна гэдгийг санах хэрэгтэй. Ингэхэд бол хямрал эхлэхийн өмнө гурван жилийн өмнө боломж байсан. Одоогийн нөхцөлд гинжин холбоо үүсээд байна гэж Оросын эдийн засгийн сургуулийн ректор Сергей Гуриев үзэж байна.

«Хэрвээ Грек улс евробүсээс гарах тухайгаа зарлах юм бол хөрөнгийн  захууд “дараагийнх нь хэ байхав?”гэж бодох болно.  Хэрвээ тэд энэ нь Итали байх болно гэж таамаглаж байгаа бол тэд италийн үнэт цаасыг зарж, германыхыг худалдаж авна. Энэ нь нилээд хэдэн орны үнэт цаасны ханшийг эрс унагаж, үймээнд хүргэнэ» гэж Сергей Гуриев хэллээ.

Европын санхүүгийн тогтвортой байдлын санд  амлаад байсан албан ёсны гурван их наяд еврог өгөөгүйгээс Хөрөнгө оруулагчдын итгэлд цохилт өгсөн юм.  Энэ тухай евро бүсийн удирдагчид 10-р сард болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалт дээр тохиролцож байсныг сануулая.

Германы канцлер Ангела Маркель баасан гаригт  Бундестагт хямралын мухардлаас гарах гарц олдоно гэдгийг дахин нотлох гэж орлдлого хийлээ.  Энэхүүд түлхүүр болох эдийн засгийн холбоог бэхжүүлж, бүх гишүүдэд адилхан үйлчлэх хатуу дүрэмтэй тогтвортой, төсвийн холбоог байгуулах явдал юм. Гэхдээ хэрвээ  12-р сарын 9-нд болох дээд хэмжээний уулзалт дээр үүнийг дэмжисэн ч,  тэдгээр нь биелэгдэх боломжгүй юм гэж хараат бус шинжээч Дмитрий Тратас тэмдэглээд «Төсвийн хомсдлын болон төрийн зээлийн шаардлагууд нь маш цөөхөн. Энэ бол Словень, Словак, Люксембург  өөр бас хэд байгаа. Хэрвээ германууд, францууд биелүүлээгүй ч гэсэн. Тэгвэл яагаад шинэ хууль, дүрмүүд гаргаж байгаа юм бэ, тэд өнөөдрийг хүртэл хуучин шаардлагуудаа биелүүлж сураагүй байна  шүү дээ?» гэлээ.

Берлин, Парис  хямралын эсрэг амлалт, арга барилаа солилцож байх зуур, евро бүсийн хамгийн хөндүүр Грек улс ирэх жилийн төсвийг батлуулах гэж  дайн хийж байна.  Санал хураалт 12-р сарын 7-нд болно. Гэхдээ өчигдөр болсон  бүх нийтийн ажил хаялт  үйлдвэрчний эвлэл ухрахгүй гэдгийг харуулсан. Тэгэхлээр зэрэг Лукас Пападимосын засгийн газар маш хурдан итгэл алдаж мэднэ. Чухам ийм учраас  Грекийн байнгын  улс төрийн хямрал юугаар заналхийлж байна вэ гэдгийг  таамаглахын аргагүй юм.