Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд сонгогчид өндөр идэвхитэй оролцож байна гэж ОХУ-ын СТК-ны тэргүүн Владимир Чуров тэмдэглэж байна. “Эхний тоо баримтуудаас харахад сонгогчдын идэвх өндөр байна” гэж одоо өөрөө байгаа Тула мужийн сонгуулийн нэгэн хэсгээс хийсэн видео шууд нэвтрүүлгээр Чуров хэллээ. Оросууд сонгуулийн хэсэг хүртэл саадгүй очиж чадах бүх боломжийг орон нутаг бүрт хангах ёстой гэж Чуров тэмдэглэлээ. Оросын бүс нутгуудад цаг агаар тийм сайн бус зарим газар цасан шуургатай, зарим газар халтиргаатай байна тийм учраас “сонгуулийн хэсэг хүрэх замуудын цасыг цэвэрлэж, элс асгах шаардлагатай” гэж СТК-ны тэргүүн онцлон дурдлаа.