Төрийн Думын сонгуулийн явцын аюулгүй байдлыг ДХЯ-ны 321 мянга гаруй ажилтнууд, дотоодын цэргийн 11 мянган албан хаагчид хангаж байна. Хууль хамгаалах байгууллагуудын бүх анги нэгтгэлүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Эдгээр нь цагдаагийн харуулын болон шуурхай, мөрдөн байцаах бригадын тоо, нягтралыг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Үүнээс гадна олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, манай орны өмнөд бүс нутгуудад казакуудын байгууллагуудыг татан оролцуулж байна. ОУ-ын нийт 94487 сонгуулийн хэсэг дээр цагдаагийн ажилтнууд жижүүрлэж байгаа бөгөөд тэд хэв журам сахиулаад зогсохгүй сонгуулийн хуулийг зөрчих явдлыг гаргуулахгүй байх тэр тусмаа сонгогчдыг худалдан авах, хууль бус сурталчилгаа хийх явдлыг таслан зогсоох ёстой юм. ОХУ-ын ДХЯ-ны шуурхай штаб өдөр шөнөгүй ажиллаж байна.