Гадаадад амьдарч байгаа оросууд ОХУ-ын ТөрийнДумын сонгуульд саналаа өгсөөр байна. Москвагийн цагаар бямба гаригт Шинэ Зеланд улсад амьдарч байгаа оросууд хамгийн түрүүнд саналаа өглөө. Харин АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа оросууд хамгийн сүүлд саналаа өгөх юм байна. Тэд москвагийн цагаар даваа гаригийн өглөө 8 цагт саналаа өгнө. Гадаадад амьдарч байгаа 2 сая орчим оросууд саналаа өгнө гэж найдаж байна. Төрийн Думын урьдчилсан дүн хилийн чанадад 12-р сарын 6-нд тодорхой болно.