ОУ-ын СТК-ны том мэдээлэлийн төв өнөөдөр сэтгүүлчидэд хаалгаа нээлээ. Хоёр өдрийн турш оросын болон гадаадын 1600 сэтгүүлчид Төрийн Думын 6 дахь удаагийн депутатуудыг сонгох сонгуулийн явцыг энэ төвөөс мэдээлэх болно. Тэнд ХМХ-үүд ажиллах бүх нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Өнөөдрийн 21 цаг хүртэл сонгогчдын ирцийн тухай мэдээлэлийг харуулах телевизийн том дэлгэц, мэдээлэлийн самбар зэргийг байрлуулсан ба теле сурвалжлагчид шууд нэвтрүүлгээ явуулахад зориулж тоноглосон тусгай танхимыг бас бэлтгэсэн байна. 21 цагаас хойш санал хураалтын дүнгийн эхний урьдчилсан мэдээлэлүүд ирж эхлэнэ.