0Төрийн Думын сонгуулийн хэсгүүд ОУ-ын бүх нутаг дэвсгэрт нээгдээд ажиллаж байна. Алс Дорнодын оршин суугчид 2007 оны сонгуулийг бодвол ихээхэн идэвхитэй саналаа өгч байна. Орон нутгийн цагаар 15:00 цагт ирц Чукоткад 64%, Сахалин мужид 60 гаруй хувь, Саха Якут улсад бараг 50%-тай, Камчаткагийн хязгаарт 40 гаруй, Магадан мужид 40 орчим хувьтай байна. Орон нутгийн цагаар үд дунд гэхэд ирц Амур мужид 20%, Приморийн хязгаар болон Буриад улсад 14%, Эрхүү мужид 9,5 хувьтай байна.