ОХУ-д  өнөөдөр парламентын сонгуультай зэрэгцэн  27 субъектэд бүс нутгийн хууль тогтоох байгууллагын депутатуудыг сонгож байна. Бүс нутгийн хууль тогтоох байгууллагын суудлын төлөө тэмцэл холбооны парламентын суудлын төлөө тэмцлээс дутахгүй өрсөлдөөнтэй болно гэж үзэж байна. Тэнд 38 сая сонгогчид саналаа өгөх болно. Нийтдээ 1210 депутатын мандатын төлөө өрсөлдөх болно. Санкт-Петербург хот, Ингушет болон Амур мужуудад намын нэрсийн жагсаалтаар санал хураах юм. Бүс нутгийн нэг мандатын төлөө дунджаар 8 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өнөөдөр ОУ-ын 77 субъектэд нийтдээ 2800 янз бүрийн түвшингийн сонгууль, орон нутгийн бүх нийтийн санал хураалт болох юм.