ОУ-ын зүүн нутгийн Якут, Камчатка, Чукоткад анхны сонгуулийн хэсгүүд москвагийн цагаар 00:00 цагт нээгдлээ. Энэ хэсгүүдэд ирж чадахгүй хүмүүсийн саналыг урьдчилсан байдлаар авсан байна. Зуун сая гаруй оросууд улс төрийн долоон намаас нэр дэвшсэн 450 депутатыг сонгох ёстой юм. Орон нутгийн цагаар өглөөний 8 цагт бүх ОУ даяар 96 мянган сонгуулийн хэсэг хаалгаа нээлээ. Дэлхийн 146 улсад байгаа ОХУ-ын ЭСЯ болон консулын газарт гадаадад амьдарч байгаа оросууд саналаа өгөх боломжтой. Мөн сонгуулийн хэсгүүд онгоцны буудал болон төмөр замын вокзал дээр ажиллаж байна. Санал хураалт бүр сансарт ч явагдах юм. ОУСС-д ажиллаж байгаа ОУ-ын иргэд Антон Шкаплеров, Анатолий Иванишин нар өөрсдийнхөө итгэмжлэгдсэг төлөөлөгчдөөр дамжуулж саналаа өгөх юм байна.