”Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд болон олон улсын жуулчлалын төвүүдээр хийх цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид  Серигев Посадаар аялах болно.Сергиев Посад хот Москвагаас 50 км зайд оршидог юм.  Энд алдарт Троице-Сергиевын лавр сүм байдаг юм. Чухамдаа энэ дуганд үнэн алдартны шашны “Поместные Соборы“ чуулганаас тэргүүн хамбыг сонгодог ёстой. 18-р зууны Сергиев Посад хот байгуулагджээ. Тэр үед эртний хэдэн хийдүүд иргэдийн сууринтай нийлж Посадное нэр авчээ. Харин Сергиев гэдэг нэрийг Оросын хутагт гэгээн Сергий Радонежскийн нэрээр нэрлэжээ. Тэрээр эндээс холгүй Радонеж гэдэг газар тэрний бага нас өнгөрчээ.

Троице-Сергиевын лавр нь хотын яг төвд оршидог. Үнэн алдартны шашны эрэгтэйчүүдийн дуганыг 1337 онд Сергий Радонежский байгуулжээ. Тэр 20 настайдаа гэрээсээ явж, бөглүү ойд очиж, оромж барьж, Гэгээн Троицын өмнөөс  жижигхэн сүм барьж тэндээ мөргөл бясалгал хийж байжээ. Түүний даяанч, хүнд хэцүү ажил, мөргөлөөр дүүрэн амьдрал ийн эхлэв. Арванхоёулаа болж тэд  дэргэдээ сүм барихаар шийджээ. Ингэхдээ Сергий лам нарт өөрийн хөдөлмөрөөр амьдарч, ямар нэгэн өглөг авахгүй байх болзол тавьжээ. Ач тустай, буянтай буурлын тухай, түүний итгэл үнэмшилийн тухай домог орос даяар таржээ. Түүн рүү жирийн  хүмүүс, агуу их вангууд хандадаг байжээ. Хутагт гэгээн Сергий ямарч орос хүний хувьд оросын гэлэнгийн бэлэгдэл төдийгүй  хамгийн ариун гэгээн шүтээн нь байдаг юм. Хутагт гэгээний амьдралаас хүн бүр өөртөө ойр зүйлийг олж авдаг юм гэж Москвагийг санваартны академийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Суханов ийн ярьж байна. Бидний өмнө байсан хүнд хэцүү зүйлүүд нь орос хүн бүрт, тэр тусмаа орчин үеийн хүнд илүү ойлгомжтой юм. Хутагт гэгээн вангийн цэрэгт алба хааж байсан бөгөөд тэр бичиг үсэг сурах гэхэд нь ерөөс ойлгодоггүй байжээ. Тэр энэ тухайгаа бурханд мөргөж, олон удаа гуйж байжээ. Тэгтэл бурхан түүний сурлагад амжилт илгээжээ. Хутагт гэгээн гайхалтай сайхан гэр бүлд өсчээ. Тэр шаашны нилээд том алба хашидаг байсан ч өөрөө малаа хариулж, ажил хөдөлмөр хийж, эх, эцгээ өргөж, хожим нь гэлэн болжээ. Хутагт гэгээн хорвоогийн мөнх бусыг үзэхийн өмнө гэлэнгийн сахил хүртэж, Орос улс хүчирхэг болж, монгол-татарын дарлалаас ангижрахад маш их зүйлийг хийсэн юм. Тэр хаадуудад зөвлөгөө өгч, нэр хүндээрээ туслаж байв.

Тэрээр номхон даруу зантай, тэгш ухаантай Сергий зэрэг дэв ахиж, Тэргүүн хамбын алба хашихаас татгалзаж байжээ.  Өөрөөр хэлбэл, Оросын сүмийн тэргүүнээр шүү дээ. Тэрээр үүнийгээ ямарч эрх дарх түүнд хэрэггүй гэж тайлбарлаж байжээ. Сергий Радонежский 1392 оны 9-р сарын 25-нд нас баржээ. Түүний чандар Троицкийн дуганд хадгаладдаг юм. Троицкийн дуган нь шашны төдийгүй, уран сайхны маш их үнэ цэнэтэй юм. Сүмийн хананы зураг, бурхануудыг болон алдартай “Троицыг” бүтээхэд нэртэй бурхан бүтээгчид оролцсоны дотор нэрт Рублёв оролцож байжээ. Одоо энэхүү эрхэм дээж бүтээлүүд нь Москвагийн Третьяковын уран зургийн галерейд хадгалагддаг юм. Харин дуганд түүний хуулбар байдаг юм. 2014 онд Сергий Радонежскийн мэндэлсний 700 жилийн ой болно. Түүнийг Орос орон даяар өргөн дэлгэр  ёслон тэмдэглэнэ.