Олон улсын хамтын нийгэмлэгийн Ираны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүд нь тус улсад хүчтэй нөлөө үзүүлж байна. Энэ тухай баасан гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Мьянмд айлчлал хийхдээ мэдэгджээ. Түүний ярьснаар, үүний нэг нотолгоо бол “гутарсандаа” хийсэн нь ираны дэглэмийн сүүлийн ажиллагаа болох: Их Британий ЭСЯ руу хийсэн дайралт ба АНУ-ын Саудын Араб дахь Элчин сайдыг хороох гэсэн “ичгүүр сонжуургүй” төлөвлөгөө гэжээ. Үүнтэй холбогдуулан тэр хэлэхдээ АНУ ын болон ЕХ-ны зүгээс Тегерантай холбогдуулан авах шинэ хоригуудын талаар санууллаа. Баасан гаригт Ираны цөмийн хөтөлбөр үргэлжлэж болзошгүй байгааг сэжиглэсэн ЕХ-ны шинэ хориг арга хэмжээнүүд нь хүчин төгөлдөр болсон юм. Тэдгээрт Иран улстай ямар нэгэн ажил хэрэгч холбоог бүрэн зогсоох ба тус улсын дансуудыг хаах болсон юм. ЕХ дахь Оросын төлөөлөгч Владимир Чижов үзэхдээ, ЕХ-ны Ираны нефтьтэй холбоотой хориг нь ираны эдийн засгийг уналтанд хүргэж чадахгүй, түүнчлэн бусад арга хэмжээнүүд нь ч бодит үр ашиг авчрахгүй юм гэв.