Энэтхэгийн далайн Бенгалийн булангийн Никобарскийн арлууд дээр өнгөрсөн шөнө 5,4 баллтай газар хөдлөжээ. АНУ-ын гакар зүйн албаны мэдээлсэнээр газар хөдлөлтийн голомт газрын гүнд 39 км байжээ. Сүйрэлд нэрвэгсдийн тухай ямар нэгэн мэдээ ирээгүй байна. Энд цунами болох аюул байгаагүй аж. 2004 онд Никобарскийн арлууд дээр далайн хар салхи /цунами/ гарсны улмаас 10 мянган хүн нас баржээ. Тэнд ихэнхдээ соёл иргэншилийн төлөөлөгчдөөс зугтаж явдаг нутгийн аборигенууд амьдардаг аж. 12-р сарын 1-нд тус нутагт 5,8 баллын газар хөдлөлт бүртгэгджээ.