Германы ГХЯ-ны тэргүүн Гидо Вестервелле 12-р сарын 5-нд  Афганистаны асуудлаар Боннд болох бага хурал хийхийг Пакистан эсэргүүцэж буйд харамсч байна. Энэ тухай Рейтер агентлаг бямба гаригийн шөнө Германы ГХЯ-ны мэдэгдлийг иш татан уламжилжээ. Баасан гаригт НАТО-гийн нисдэг тэргүүд пакистаны харуулын байруудыг бөмбөгдөж 24 цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг Пакистан эсэргүүцэж Афганистаны асуудлаар бага хуралд оролцохоосоо албан ёсоор татгалзсан юм. Агентлагийн мэдээлснээр, Вествелле Пакситаны ГХЯ-ны тэргүүн хатагтай Хина Раббани Хартай утсаар ярихад тэрээр Пакистан Бонн руу төлөөлөөгчдөө илгээхгүй гээд, бага хуралд оролцогчдод амжилт хүсчээ.