Түрк, Египт болон Йордантай Израиль улс найрамдалт харилцаагаа сэргээх ёстой гэж Пентагоны тэргүүн Леон Панетта баасан гаригт Вашигтонд Брукингсийн хүрээлэнгийн зохион байгуулсан зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүний ярьснаар Обамагийн засаг захиргааг израилийн “Ойрхи-дорнодоос” улам бүр тусгаарлагдаж байгаа явдал түгшээж байна. Панетта тэмдэглэхдээ, хоёр долоо хоногийн дараа тэр Анкарад очихдоо түрк-израилийн харилцааг сэргээхийн төлөө буйгаа дахин уламжилах болно гэв. Пентагоны тэргүүн палестинчуудтай энх тайванд хүрэх алхамыг Израилийн хийх ёстой гэж үзэж байгаа юм.