Ямарч нийтийн сурталчилгаа, маргалдаан болон жагсаал цуглаан үгүй. 12-р сарын 3-ны өдөр Орос улсад “нам гүм” өдөр. Энэ нь сонгочдод 12-р сарын 4-нд болох бүх нийтийн сонгуульд дарамт шахалтгүй ухамсартай зөв сонголт хийх боломж олгох явдал юм.Албан ёсоор “нам гүм” өдрөөр нэрлэсэн энэхүү өдөр нь нэг хоног илүүтэй үргэлжлэх юм. Мэргэжилтнүүд болон сонгууль зохион байгуулах ажиллагаанд  гар бие оролцож байгаа хүмүүсийн хувьд бол энэ нь хийсэн ажилдаа дахин дүн шинжилгээ хийх боломж өгч байгаа юм. Эд бүгд бүх нийтийн сонгуулийн санал өгөх  өдөр зөрчилгүй зохион явуулахын тулд хэрэгтэй юм гэж Сонгуулийн төв комиссийн гишүүн Елена Дубровина тэмдэглэж  байна. Оросын нутаг дэвсгэр дээр нийт 96 мянган сонгуулийн хэсгүүд нээгдээд байна. Гадаадад 370 сонгуулийн хэсэг байгуулагдсан. Эд бүгд нь холбогдох баримт бичгээр хангаагдсан байгаа. Юуны өмнө дуурайхын аргагүй нууцлалтай тусгай тэмдэг, марктай саналын хуудсуудаар хамгаалагдсан юм. Саналын хуудгасүй санал хуураах хэсгүүдэд буюу гадаад орнуудад техникийг ашиглана.

Албан ёсны мэдээлгээр, 2011 оны сонгуульд 109 сая хүн саналаа өгөх боломжтой аж. Тэдгээрийн 1 сая 800 мянга нь гадаадад байгаа иргэд. Дашрамд хэлэхэд, үүний өмнө сонгогчийн эрхээ энэтхэгийн Гоа хотод байгаа оросын иргэд эдлэж болох боломжтой нь тодорхой болсон юм. Тэнд хоёр мянган жуулчин санал өгөх магадлалтай байна. Зарим орнуудад оросын иргэд урьдчилан саналаа өгөх боломжтой байгаа нь тэмдэглүүштэй юм. 

Сонгуулийн өмнөх өдрүүд – ажиглагчдын хувьд ч халуун үе. Сонгуулийн хэсгүүдэд /Оросын 500 гаруй мянга/ болон гадаадын /697/ шинжээчид ажиллана. “Нам гүм өдрийн” өмнөхөн Ирланд, АНУ, Израиль болон нилээд хэдэн орнуудын ажиглагчид санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичигт тэд сонгуульд  чөлөөт, алагчлалгүй ажиглалт хийх тухай өгүүлсэн юм. Ийм төрлийн баримт бичиг гарсан нь сайн хэрэг юм. Сүүлийн үед нилээд байгууллагууд ямарч үндэслэлгүй Орос улсад ардчилсан бус сонгууль зохион явуулах гэж байгаа тухай дүгнэлт хийх болсон гэж  Оросын иргэний нийгэм, хүний эрхийг хөгжүүлэх холбооны ерөнхийлөгч Леонид Поляков тэмдэглэж байна. Шүүмжлэл нийтлэг байвал сая түүнийг хүлээж авдаг. Гэтэл манайд ийм эерэг түншийн яриа хэлэлцээ нь нилээд хэцүү бүтдэг. Энэ бол уламжлалт асуудал. Тэгээд ч бас үндэстэй. Яагаад гэвэл, олон улсын ажиглагчид өөрийн эцсийн шийдвэрээ улстөржүүлж, сонгууль шудрага бус байсан гэж нотлохыг оролдож байсан тохиолдол удаа дараа гарч байсан юм. Ингэхдээ тэд бодит зүйлээсээ шалтгаалахгүйгээр урьдаас программчлагдсан дүгнэлтэндээ хүрэх гэж бодож байсан байх.

Оросын хууль эрх Европын цөөхөн орнуудын нэгэн адил олон улсын шинжээчдэд сонгуулийн хэсгүүд дээр байрлан фото зураг, видео бичлэг хийх боломж олгож байна гэж шинжээчид тэмдэглэж байна. Оросын хүний эрхийг хамгаалах “Иргэний хяналт” байгууллага сонгуулийн кампанит ажлын үеэр ямар нэгэн  санал гомдол гараагүй гэв. Ингэхдээ холбооны “халуун шугам” утсаар  800 хүн хандсаны дотор 21 гомдол байжээ. Орос улсад 12-р сарын 4-нд болох Төрийн думын сонгуульд улс-төрийн долоон нам оролцоно. 

Гэрэл зураг