АНУ нь Оросын саналыг эс тооцон Европ дахь ПДХС  үргэлжлүүлэн барих болно гэж АНУ-ын Нато дахь төлөөлөгч Ив Даалдер Вашингтоны ХМХ-үүдийн төлөөлөгчидтэй өглөөний цай уухдаа тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, Европ дахь ПДХС нь Оросын сонирхолд нийцэж байгаа мэт тэмдэглэв. Даалдер хэлэхдээ, ПДХС оросын эсрэг чиглэгдээгүй бөгөөд, цэвэр техникийн хувьд ч Орос руу чиглэгдээгүй учраас оросын стратегийн чадавхид хэрхэвч заналхийлэхгүй юм гэв. Европд ПДХС-ийг байршуулахдаа Оросын сонирхолыг эс тооцож буйгийн хариуд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев цэргийн-техникийн цогцолбор болон дипломат жинж чанартай арга хэмжээнүүдийг зарласан юм. Тэдгээрийн дунд Калининград мужид пуужингийн “Искандер” цогцолборыг байрлуулах юм.