АНУ-ын Лондон дахь ЭСЯ-ны дэргэд америкийн нисэгчгүй онгоц  пакистаны нутаг дэвсгэр дээр агаарын цохилт хийж буйг эсэргүүцсэн 22 исламистуудыг цагдаагийнхан баривчилжээ. “Скай ньюс” телевизийн мэдээлсэнээр баривчлагсдыг “Мусульманууд загалмайт дайны эсрэг” хэт даврагсдын байгууллагад харъяалалтай  гэж сэжиглэж байгаа аж. Их Британьд энэ байгууллага экстремист бүлгэмийн жагсаалтанд орсон бөгөөд түүнийг хориглосон юм. Энэ бүлэглэлийг мусульманы экстремист-номлогч Омар Бакри Мохаммед байгуулсан юм. Тэр 2005 онд Лондонд болсон исламист-хэт даврагсад алан хядах ажиллагаа зохион явулсны дараа Британиас Ливан руу явсан юм. Номлогч эдгээр алан хядах ажиллгаатай холбоотой бөгөөд олон нийтийн өмнө ийм ажиллагаа зохион явуулахыг уриалж байжээ.