Орос улсад Төрийн думын сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Тэд 12-р сарын 4-нд сонгуульд оролцоно. Хуулийн дагуу энэ өдөр ямар ч сурталчилгаа явагдахгүй, намуудаас арга хэмжээ болон жагсаал зохион байгуулахгүй юм. Ийм норм нь тус улсын хуулинд заагдасан бөгөөд, энэ нь сонгогчдод ямар нэгэн гадны шахалтгүй чөлөөтэй сонголт хийхэд боломж олгож байгаа юм. Парламентын доод танхимын суудлын төлөө оросын түүхэнд анх удаа бүртгэгдсэн долоон нам оролцож байгаа юм. Орос улс даяар болон гадаад орнуудад нийт 95 мянган сонгуулийн хэсгүүд байгуулагдаад байна.