Шуугиан тарьсан цуутай WikiLeaks  сайтын үндэслэгч Жулиан Ассанж шинэ төсөл гаргаж байгаа тухайгаа зарлажээ. Нууц мэдээллээр мэргэшисэн нөөц сайт одооноос   иргэдээ мөрдөхөд нь зориулсан технологийг улсад зардаг  компаниудын тухай мэдээллүүдийг нийтлэх аж.  Энэхүү төслийн эхлэл Ассанжийн хэргийг Лондонгийн давж заалдах шүүхэд шийдвэрлэх өдөртэй  давхцажээ.

WikiLeaks-The Spy Files  сайтын нээлтийг зарласнаас нэг долоо хоногийн  дараа 300 гаруй баримт бичиг болон хэвлэлийн материалууд нийтлэгджээ. Тэдгээрт янз бүрийн цаг үед өөрийн иргэдийг мөрдөж, иргэдтэй холбоотой баримт сэлт дамжуулж байсан  25 орны 160 компаний тухай өгүүлэх юм. Үүнийг хэрэглэгчийн хайлт, утасны сүлжээ болон цахим шуудангаар олж авч байжээ. Америкийн  IT  гигант HP компани нэрсийн жагсаалтад шинээр оржээ. 

Түүнчлэн, Ливийн сөрөг хүчний удирдагчдын араас  мөрдөх үйлчилгээг Муаммар Каддафид үзүүлж байсан Францын Amesys оров. Ассанж өөрийн биеэр  төслийг танилцуулахдаа, сүүлийн арван жил дэлхийд цахим мөрдлөгө явуулах бизнес хөгжисөн гэв. Шинжээчдийн хувьд бол энэ нь гэнэтийн бэлэг болж чадаагүй юм. Ийм маягийн бизнес нь үүнээс өмнө байсан бөгөөд зөвхөн хэрэглүүр нь өөрчлөгдсөн гэж “Р-техно” тагнуулын технологийн агентлагийн тэргүүн Роман Ромачев иэмдэглэлээ.

«Тагнуулын алба нь олон мянган жил байсаар иржээ.Иргэдийн болон компани тухай мэдээлэл цуглуулах нь бизнес гарсан тэр үед төржээ. Ийм маягийн тоо мэдээ сэлтийг  худалдаж авах юм уу, цуглуулж авдаг.  Хүмүүс чадавхитай түншийнхээ түүний ажил хэргийн талаар, хир найдвартай, төлбөрийн чадвартай талаар мэдээлэл олохыг оролддог» гэж Роман Ромачев хэллээ.

 Жулиан Ассанж  илчилсэн мэдэгдэлүүд хийж, худлаа ярьдаг гэж улс төр судлаач Алексей Мухин ярьж байна. WikiLeakes ийн хэрхэн байгуулагдсан түүх нь одоо болтол ойлгомжгүй байдаг. Ер нь бол ийм маягийн хэрэглүүрийг тэр мэдээлэл цуглуулах болон мөрдөхөд ашиглаж байсан байж болох юм гэж шинжээч үзэж байна.

«Ноён Ассанжийн хэлсэнээр энэ нь түүний хийсэн зүйлийг   хамгаалахын тулд, өөрийгөө зөвтгөхийн тулд хийсэн аж.  Викиликсээр дамжуулан  тагнуулын төрөл бүрийн  асар их мэдээг цацаснаар европ болон америкийн истиблешментийг өөрчилж юм. Үүнтэй холбогдуулан Викиликс нь тусгай албаны хэрэгсэл байж болох  бөгөөд харин ямар албаных бол гэдэгт маш том асуултын тэмдэг тавих байна» гэж Алексей Мухин хэллээ.

Шинжээчид үзэхдээ: шинэ төсөл гаргасан нь Ассанж өөрийгөө сануулахыг оролдож байгаа бөгөөд энэ нь түүний хувьд маш цагаа олсон зүйл юм.   12-р сарын 5 нд Лондонгийн шүүх даваж заалдах шатны шүүх  Ассанжийг  Шведийн талд өгөхийг шийднэ. Хэрэв тэр тийшээ явбал түүнийг хүчингийн хэргээр шшүх юм. Викиликсийн үндэслэгчийг ”Хотыг  эзэлэн ав” Лондонгийн хөдөлгөөний идэвхтэнүүдийг  дэмжих гэж ирэхэдээ  өөрийгөө сурталчлах асар туршлагатайг хүмүүс харсан.

Энэ утгаараа шинэ төсөл нь ёстой цагаа олж гарч ирсэн гэж Алексей Мухин тэмдэглээд «Мэдээж хэрэг Викиликс түүний удирлагын хувийн  нэртэй шууд  холбоотой. Төсөлд оролцогчдын зорилго бол сонирхлын дэмжих.  Ингэхэд түүний төслийг хэнч хаахыг завдаагүй байна.Викиликсийн дамжуулж байгаа мэдээллүүд нь  маш үнэ цэнэтэй юм» гэлээ.

Викиликс  болон түүний үндэслэгч Жулиан Ассанж АНУ-ын дипломат, тагнуулын  нууц мэдээллүүдийг их хэмжээгээр нийтэлснийхээ дараа нэрд гарсан  юм.  Вашингтон сүлжээгээр 260 мянган  нууц баримт сэлт нийтлэгдсэний дараа мөрдөх ажлаа эхэлсэн юм.  Үүний дүнд Викиликс-д  мэдээлэл өгч байсан   22 настай америкийн цэргийн  шинжээч Бредли Мэннингийг тогтоосон юм. Одооо тэр гянданд хоригдож байгаа. Түүний шүүх хурал 12-р сарын 16-нд болно.