Сибирийн Якутск хотод “Евразийн нэгдсэн соёлын орон зай” олон улсын эрдэм-шинжилгээний бага  хурал ажлаа эхэллээ. Түүнд Орос, Ойрхи-Дорнод болон гадаадын орнуудын эрдэмтэд, соёл урлагийн  зүтгэлтэнүүд оролцож байна. Арга хэмжээнд оролцогчид хоёр өдрийн турш евразийн  оюуны, соёл-урлагийн хосгүй өв санг хадгалан, хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.  Бага хурал дээр оросын бүс нутаг, Казахстан, Украин, Монгол, Япон, АНУ, Түрк болон Польшийн төлөөлөгчдийн 250 илтгэлийг сонсоно. Чуулганд оролцогчид Арктик болон Евразийн ард түмний соёлын хэлхээ  холбоог хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.