Шинэ жилийн баярын уур амьсгал Оросын нийслэлд мэдрэгдэж байна. Энэ онд Москва өвлийн баярт урьдаас бэлдэж эхэллээ. 11-р сарын сүүлээр Христийн мэндэлсний баярын сүлд мод хотын талбайнуудад сүндэрлэн босч, гудамжнуудад баярын гэрэлэн чимэглэл гэрэлтэж байна.

Нийслэлийн бүс  нутагт  өвөл болж хүйтрээгүй боловч Шинэ жилийн баяр ойртсон нь хаа сайгүй мэдрэгдэж байна.Барилга байшингуудыг өнгө өнгийн дэнгээр гэрэлтүүлж, жижиг сүлд мод, Өвлийн өвгөн, цасан ширхэг, буга  дэлгүүр, цайны газруудын үзмэрийн цонхонд харагдана. Шинэ жилийн сүлд мод бүр 11-р сарын 25-нд хотын төв талбайнуудад бий болсон. Нийт 60 сүлд мод өөр өөр чимэглэлтэй байна.

Нийслэлийн эрх баригчид  хотыг Шинэ жилийн баяраар чимэглэх даалгавар залуу дизайнчдад анх удаа өгсөн байна. Тэд гэрэл туяа, янз янзын өнгө хэрэглэхийг хичээв. Хамгийн гол нь Шинэ жилийн баяр ойртож байгааг мэдрүүлэхийг бодсон. Нүд хужирлах чимэглэлд гойд анхаарал тавьжээ. Эрчим хүчний зарцуулалтыг багасгах яруу тод гэрэлтэй хэлхээ дэн шинэ чимэглэл боллоо. Түүнчлэн гэрэлтүүлэх чимэгллийн байгууламж, гэрэлт усан оргилуур бас шинэ чимэг болно.

Москвагийн эрх баригчдаас  өвлийн зугаа тоглоомд гойд анхаарал тавьжээ. Улаан талбайд мөсөн гулгуурыг уламжлал ёсоор нээсэн байна. Европын хамгийн том мөсөн гулгуур Горькийн нэрэмжит соёл амралтын төв  цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ. Тэр 15 мянга гаруй шоо метр талбайтай. Австрийн инженеруудийн зураг төслий нь зохиосон мөсөн гулгуурыг цаг уурын ямар ч нөхцөлд хэрэглэж болно.

14 хэм дулаан байхад ч мөсөн нь хайлахгүй гэж цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ирина Алексеева хэлээд «Бараг хоёр сарын турш бэлтгэсэн мөсөн гулгуур өвлийн эхний сарын нэгэнд нээгдлээ. Түүнийг ахар богино хугацаанд хийсэн. Энэ нь Европын магадгүй дэлхийн хамгийн том хиймэл мөстэй гулгуур билээ. Энд 4 мянган хүн нэг зэрэг гулгана. Мөсөн гулгуур хүүхэд, бүжиг, хоккейн гээд хэд хэдэн хэсэгтэй. Түүнчлэн уран гулгалтын сургууль ажиллана» гэв.

Сүлд модны зах удахгүй Москвад нээгдэнэ. Тансаг гоё гачуур модыг гол төлөв Москва орчмооос авчирна. Скандинавын орнуудаас ирүүлсэн гачууруудыг бас зарах юм.Шинэ жилийн баярын үеэр Москвагийн Кремлийн Дуганы талбайг чимэглэх оросын гол сүлд модны тухайд гэвэл  түүнийг  Москва орчмын ойгоос олжээ. Бараг 35 метр өндөр 76 см голчлолтой болон доод талы нь мөчир 14 метр урт гачуур модыг энэ сарын дундуур огтлож нийслэлд авчирах юм. Оросын бүх өнцөг булангаас ирсэн хэдэн мянган хүүхэд уламжлал ёсоор оролцох Бүх оросын шинэ жилийн баяр наадам 12-р сарын 25-нд Кремльд болно.