“Аль-Каида”-гийн удирдагч Афганистан, Пакистан, Йемен, Сомали улсуудад агаарын цохилтоо зогсоовол, хариуд нь АНУ-ын 70 настай иргэнийг өгнө гэжээ.  Энэ тухай алан хядагчдын үйл ажиллагааг хянаж байдаг  америкийн  SITE веб-хуудсанд нийтэлжээ. Түүнчлэн, алан хядагчдын ашигладаг сайтуудын нэг дээр  Айман аз-Завахири  нь нилээд хэдэн алан хядагчдыг суллахыг шаардаж байгаагийн дотор “Аль-Каидагийн “ толгойлогч асан Усама бен Ладены төрөл төрөгсдийг чөлөөлөхийг шаарджээ. Америкийн хүмүүнлэгийн ажилтан Уоррен Вейнстейн пакистаны Лахоре хотод 8-р сарын 13- нд хулгайлагдсан юм.