Хятадын ГХЯ АНУ-ын Номхон далай дахь байр сууриа зузаатгаж буйг хүйтэн дайны стратегид буцаж ирж байна гэж нэрлэжээ. Австралийн хойд хэсгийн Дарвин хотод хоёр мянга таван зуун тэнгисийн  явган цэрэгтэй   бааз байгуулах тухай  Вашингтон Канберрагийн хооронд   хийсэн     хэлэлцээр нь ийм мэдэгдэл хийх шалтаг болжээ.Номхон далайд цэргийн өрсөлдөөнийг  ширүүсгэх гол хандлага  бол Хятадын эдийн засаг хөгжих тусмаа зэвсэгт хүчнийхээ шинэчлэлийг  хурдан хийж байна. Үүнээс АНУ  бүс нутагт илүү идэвхитэй байр суурь эзлэхийг зорьж байна. Хоёр талын  сөргөлдөөн илт байна.

Хэрвээ холбоотнуудын үүргийг биелүүлэхэд тэнгисийн явган цэргийг байрлуулах нь харьцангуй бэлэгдлийн чанартай юм бол Малаккскийн хоолой нь Америкт  Ойрхи-Дорнодоос Номхон далайн бүс нутагт  дамжих нефтийг хянаж, шаардлага гарвал “лонхыг бөглөх” боломж олгож байгаа юм. Харин буцах чиглэлд дан аж үйлдвэрийн бараа таваар тээвэрлэх юм. Америкчууд Номхон далайн баруун хэсэгт байгаа  өөрийн  их хэмжээний цэргээ багасгахыг зорихгүй байна.

Энэ бол Японд байгаа 80 мянган, Өмнөд  Солонгосын 28 мянган цэргийн албан хаагчид юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны Мьянмуд хийсэн айлчлал үнэхээр үзүүлэлттэй болсон. Тэнд Америкийн дипломатын  тэргүүн  1935 оноос хойш хөл тавьж байгаагүй аж.  Гэтэл орон нутгийн ардчилсан  эрх баригчид ардчилсан өөрчлөлтүүдийг хийхэд бэлэн гэнгүүт, Вашингтон нь үүнийг алдхагүйгээр шийджээ.  

Мьянмд хийсэн айлчлалын гол зорилго нь америкийн сонирхолтой бүрэн нийцэхгүй байгаа юм. Харин саяхан тус бүс нутагт ирсэн Пентагоны тэргүүн Леон Панетта маш товч мэдэгдэл хийсэн. Тэр америкчууд бүс нутаг дахь өөрийн оролцоогоо багасгахыг төлөвлөөгүй гэнэ. Тэдний стратеги нь Вашингтонд нэрлэдгээр “Хятадын эсрэг бодлого “тогтооход” чиглэгдсэн аж.

Энэхүү ойлголтын дор АНУ нь  Хятадын зэргэлдээ орнуудтай нутаг дэвсгэрийн  маргалдаан болон тус улсын  цэргийн зардлын өсөлтийг  ойлгодог гэж цэргийн ажиглагч Виктор Баранец тэмдэглээд «Хятад улс хуурай газарт болон далай тэнгист, сансар огторгуйд цэргийн хүчээ эрчимтэй өсгөж байна.  Хятад улс Орос улсаас  онгоц тээгч хөлөг онгоц худалдан авч, түүгээрээ туршилт хийж, америкчуудын нервыг барж байна. Ерөөсөө Америкийн далай дахь эрхшээл энэ бүс нутагт аажмаар хятадын цэргийн зэвсэгт хүчинтэй тэнцүү болж байна. Яагаад гэвэл Хятад атомын  усан дор явагч хөлөг онгоцтой, усан дээр хөвөгч онгоцтой, тэнгисийн нисэх хүчинтэй» гэлээ.

Энэ эсрэг зогсолт нь  бүс нутагт  цэргийн мөргөлдөөн гарах   заналхийлэл бий болгож мэдэх юм гэж цэргийн шинжээч Владимир Евсеев үзэж байна.Гэхдээ үүнээс зайлсхийх нэг чухал шалтгааныг нэрлэж байна. Энэ нь юу вэ гэвэл Хятад, АНУ  дэлхийн  эдийн засгийн тэргүүлэгчид,  тэд хоорондоо харилцан холбоотой учраас, тэдний хоорондын  аливаа цэргийн мөргөлдөөн нь дэлхийн сүйрэлд хүргэнэ.    

Бээжин, Вашингтон  үүнийг ойлгодог. Тэгэхлээр ийм болчимгүй зүйлд арай л  хүрэхгүй болов уу. Номхой далайн бүс нутагт аюулгүй байдал хангах Европын  Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай  /ОБСЕ/ ижил механизмыг   байгуулах нь зүйтэй юм гэж шинжээчид ярьж байна. Харин одоо байгаа хөшүүргийг ашиглах боломж байна.  Ирэх жил Орос улсад АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт  болно. Оросын удирдлагын санаачилгаар  бүс нутгийн зэвсгийг хорогдуулах асуудлыг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудалд оруулсан юм.