Дэлхийд маш ховордсон амьтан болох ирвэс устгах аюулд хүрээд байна. Ирвэс цөөрч, алс хол нутагт суурьшсан учраас бараг судлагдаагүй байна. Энэ амьтан оросын Өмнөд Сибирьт суурьшсан. Сочийнхтэй адил ирвэс үржүүлж тоо хэмжээг нь нөхөн сэргээх төвийг тэнд байгуулна.

Ирвэс Орос, Монгол, Афганистан, Мьянм, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Балба, Пакистан, Тажикистан, Узбекистан гээд 13 улсын нутагт дэвсгэрт суурьшсан байна. Дэлхийд хичнээн олон ирвэс байгааг тодорхой хэлэхэд хэцүү. 3500-аас 6000 хүртэл тоог дурдаж болох юм. Өмнөд Сибирийн Саяны-Шушений дархан цаазтай газрын эрдэм шинжилгээний ажилтан Сергей Истомов хэлэхдээ «Ирвэсийг хадны ирвэс гэмээр байна. Эртний турк хэлнээс орчуулвал ирвэс бол цасны муур гэсэн үг. Энэ амьтан өндөр уулын хахир ширүүн нөхцөлд амьдарч байгаа боловч цасанд дургүй. Тэр 30 см зузаан цастай ууланд амьдарч чадахгүй» гэв.

Гаднаас нь харахад ирвэс хоёр  метр гаруй урт жижигхэн толгойтой нарийн хөлтэй амьтан юм. Энэхүү араатан бараг 1,5 метр урт  сүүлтэй тарлан бор амьтан билээ.20 орчим ирвэс Оросын нутаг дэвсгэрт суурьшсан хэмээн урьд үзэж байсан. Гэвч Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээлийн дор ажилласан «Ирвэсийн ул мөрөөр» сүүлчийн шинжэлгээнийн ангийн мэдээ баримтуудаас харахад Орост энэ араатны тоо түүнээс нэлээлд бага байна.

Ирвэсийн зураг авах тоот камерыг өндөр ууланд хэрэглэсэн гэж Сергей Истомов хэлээд «Саяны-Шушений дархан цаазтай газарт  10 гаруй ирвэсийг бүртгэв. Сүүлийн гурван жилд манайд ирвэсийн зургаан зулзага  төрсөн. Гэвч тэд бүтэн хагас жил болоод явдаг. Чухам хаашаа явсны нь хэн ч мэдэхгүй байна. «Харийн» гэгч  хэд хэдэн амьтан манайд ирээд бас явдаг. Өнөөгийн гол зорилт ирвэсийн нүүдлийн замыг мэдэхэд оршино. Энэ нь мөн амьтныг хэвээр хадгалахад нэн чухал юм. Ирвэс дархан цаазтай газарт хамгаалалтай  байна шуу» гэв.

Оросын эрдэмтэд ирвэсийн нүүдлийн замыг судлахын тулд 2012 онд хиймэл дагуул бүхий хүзүүвч хоёр ирвэст зүүнэ. Амьтны хөдөлгөөнийг хиймэл дагуулын холбооны тусламжтайгаар энэ оны 3-р сард анх удаа ажиглажээ. Гэвч Монгол гэсэн ирвэс хад шүргэж, хүзүүвчээ эвдэжээ. Хүзүүвч нь дохио явуулахаа больсон байна. Эрдэмтэд оросын үйлдвэрлэлийн хиймэл дагуулын хүзүүвчийг хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа хийгээд одоо үйлдвэрлэгчидтэй хамтран түүнийг боловсронгуй болгож байна. Гадаадын техник сибирийн 40 хэм хүйтнийг тэсч гарахгүй учир тэрхүү хүзүүвчийг хэрэглэхгүй юм.

Ирвэс үржүүлж, тоо хэмжээг нь нөхөн сэргээх төвийг ирэх оныг дуустал Сибирийн өмнөд нутагт байгуулах юм.Төв орших газрыг сонгон авчээ. Оросын эрдэмтэд ирвэс барьж, араатныг дархан цаазтай газрын нөхцөлд үржүүлэх технологийг боловсруулжээ.