Египетийн Сонгуулийн дээд комисс баасан гаригт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг  зарлана. Египетийн сонгуулийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй,  олон сонгогч оролцсон тул комиссууд саналын хуудсыг хугацаанд нь тоолж амжихгүй байснаас сонгуулийн санал хураалтын дүнг нийтэд зарлахыг хоёр удаа хойшлуулжээ. Түүнчлэн, нэр дэвшигчид болон ажиглагчдаас ирүүлсэн санал гомдлоос болж нилээд хэдэн  тойргуудад саналуудыг дахин тоолох болсон юм. Ардын хурлын /парламентын доод танхим/ сонгуулийн санал хураалтын эхний шат мягмар гаригт дууссан юм. Урьдчилсан мэдээнээс үзвэл, санал өгсөн 9-н орон нутгийн  6-аад нь лалын “Мусульманы ахан дүүс”,салафитын ” Нур” намууд гарчээ. Сонгууль нь газар зүйн хувьд хүнд нөхцөлд болж байгаа бөгөөд 1-р сарын 10-нд хүртэл зохиогдох юм. Хоёрдахь шатыг  12-р сарын 14,15-ны өдрүүдэд явуулахаар  төлөвлөөд байна.