АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс Орос улсыг сайрхан магтсан мэдэгдэл хийжээ. Орос улс бол Европын ба дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн салшгүй нэг хэсэг хэмээн баримт бичигт дурдаж, нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгааг онцложээ. Оросын талаар гаргасан алдаагаа засаж, хамтын ажиллагааны илүү сайн болзол олохыг өрнөдийнхөн оролдож байгаа бололтой гэж шинжээчид таамаглав.

 АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс цаг үеэ олсон мэдэгдэл хийлээ. ОХУ-ын эрчим хүчний сайд Сергей Шматко Европын эрчим хүчний асуудал эрхлэсэн комиссар Гюнтер Эттингертэй өчигдөр Москвад хэлэлцээ хийлээ. Үүний өмнө Эттингер  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны байлцсан Эрчим хүчний зөвлөлийн уулзалтад оролцсон билээ. Эдгээр хэлэлцээний дүнгээр Москваг сайшаан магтсан дэлгэрэнгүй баримт бичиг бий болсон.

Эхлээд АНУ, ЕХ-ны Эрчим хүчний зөвлөл Орос улс нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлийн хүрээнд тэргүүлж байгааг хүлээн зөвшөөрчээ. Дараа нь найдвартай нийлүүлэгчийн хувьд Москвагийн статус чухлыг онцложээ. Энэ нь Ливид энэ оны хавар нефтийн олборлолт бүрэн зогоссон үед батлагдлаа. Эцэст нь хамгийн гол нь Орос улс бол Европ ба дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн салшгүй  нэг хэсэг гэдгийг баримт бичигт  онцлон заажээ.

Түлш-эрчим хүчний салбарт Москватой шинэ гэрээ хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж байгаага АНУ ба ЕХ-ийн сүржин мэдэгдлээрээ мэдүүлсэн гэж БКС компанийн шинжээч Андрей Полищук хэлээд «Орос улс нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлэр дэлхийд аль хэдийнэ тэргүүлж эхлэсэн. Миний бодоход АНУ мөн салбарт ч Орос улстай хамтран ажиллах бодолтой байна. Америкийн компаниуд дэлхийн томоохон компаниуд юм. Бид тэдгээртэй хамтран ажиллаж, технологий нь хэрэглэж байна. АНУ Орос улстай тус салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бодолтой байгааг баримт бичигт илэрхийлсэн гэж бодож байна» гэлээ.

Үүний хамт АНУ ба ЕХ Москвад хандан татвар, хөрөнгө оруулалтын шинэтгэл явуулж, эрчим хүчний зах зээлээ цаашид нээхийг ахин уриалжээ. Ийн урианы цаана юу нуугдаж байгааг амархан мэдэж болно. Европын ба америкийн компаниуд түүхий эдийн хэтийн төлөвтэй орд газруудыг эзэмшихэд оролцох арга замыг аль хэдийнэ эрэж эхлэсэн. Гэвч эл асуудлаар хоёр нүүрт бодлого баримталж байна. Оросын компаниудыг өөрий нь эрчим хүчний зах зээлд гаргахыг саатуулахыг Европ аль болохоор оролдож байна.

Тэгвэл ямар учраас Орос улсаас өөр бодлого явуулахыг шаардах нь ойлгомжтой биш байна гэж «Абсолют банк»-ны захиргааны дэд дарга Евгений Ретюнский тэмдэглээд «Бүх улс орон нефть, байгалийн хийн нөөцөө хувьчлалгүй төрийн хяналтад авах нь сүүлийн хэдэн арван жилийн олон улсын хандлага болов. Ямар учраас Орос улс энэ агуулгаар өөр ажиллагаа явуулах ёстой вэ? Орос улсад оруулах хөрөнгө оруулалт  ил тод байна. Зөвхөн экспортын хураамж, акцизыг урьдчилан таамаглах аргагүй. Учир нь тэдгээрийг зах зээлийн биш захиргааны арга барилаар зохицуулж байна. Тэдгээр нь манай зах зээлд гарахыг нэгэнт эрмэлзэж байгаа бол манай орны дүрмийг тэвчих ёстой. Тухайлбал Орос улсад  нефть хийн салбар гол татвар төлөгч болсныг харгалзаж үзвэл зохино» гэв.