Нью-Йоркийн тэнгэр багандасан барилгуудын нэг Эмпайр Стейт Билдингийг  хувь нийлүүлэгчдэд нээлттэй болгож,  хөрөнгийн биржээр арилжаалахаар  боллоо.  Ийм маягаар АНУ-ын хамгийн өндөр, томоохон барилгын нэг болох Эмпайрын хэсгийг  хүссэн ямарч хүн эзэн нь болж болох юм. 102 давхрыг эзэмшигч  “Малкин холдингс” фирм АНУ-ын үнэт цаасны болон хөрөнгийн комисст энэ тухай уламжилжээ.  Энэхүү барилга нь 1931 онд байригдсан бөгөөд 1986 онд АНУ-ын үндэсний түүх-дурсгалт газруудын жагсаалтанд оржээ.