Арабын орнуудын Лигийн Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд  нь Иорданы эдийн засагт хүнд цохилт өгч байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Энэхүү  баримтыг пүрэв гаригт Хаант улсын Ерөнхий сайд Аун аль-Хасауна парламентын депутатуудын өмнө өөрийн кабинетын хөтөлбөрийг өргөн барихдаа мэдэгдэв. Хөрш зэргэлдээ Сири улс нь Иорданы томоохон эдийн засгийн түнш  гэдгийг  тэр сануулав.Сири, Иордан хоёрын хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн есөн сард 525 сая долларт хүрчээ. Төсвийн хомсдол 2 тэрбумд хүрч, ажилгүйдлийн тоо өсч  хүн амын ядуурал ихсэж, Сирийн худалдаа-эдийн засгийн харилцаа тасарсан зэрэг нь Хаант улсыг цохилтонд оруулж байгаа юм.  Сиритэй хамтарсан иорданы компаниудын  хөрөнгө оруулалтын  төслүүд нь иорданы банкуудын хувьд аймшигтай үр дагавар дагуулах болно. Сиритэй хамтарсан  арилжааны дүнд    Аммане, Ирбиде болон Акабе банкнуудын 25 % ашигтай ажиллаж байгаа юм гэж Аль-Хасауна мэдэгдэв.Аль-Хасауны кабинет Иорданы парламентын доод танхимд олонхийн санал авсан юм. Шинэ  Засгийн газрын өмнө  улс төр, засаг захиргаа, эдийн засгийн салбарт шинэчлэлүүд хийж, хууль зүйн баазыг шинэчлэн, бүх нийтийн сонгуульд бэлдэх ёстой юм. Аль-Хасауна нь 61 настай, тэр Хаан II Абдаллагаас өөрийн бүрэн эрхийг  “дүүрэн” ашигалана гэсэн баталгаа өгөхийг   шаарджээ.