Пхеньян хөнгөн усны цөмийн реактор эрчимтэй барьж байгаа болон ялимгүй  баяжуулсан ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай мэдэгдлүүдэд АНУ  түгшиж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдэв. Пхеньяны саяхны хийсэн мэдэгдлээр Йонбенд усны тогоонд зориулсан гол корпусыг барьж дууссан “ их дэвшилийн “тухай мэдэгдэлийг 11-р сарын дунд үед АНУ-ын Төрийн департаментын хариуцлагатай төлөөлөгч асан Жоэл Уит батласан юм. Тэрээр 11-р сарын 3-нд хиймэл дагуулаас авсан барилгын фото зургуудад дүн шинжилгээ хийсэний дараа ийм  дүгнэлтэнд хүрчээ. 25 юмуу 35 мегаваттын хүчин чадалтай тогоо багтах  корпусын гадаад хана бараг бэлэн  болжээ. Гэхдээ Уит хэлэхдээ реакторыг суурилуулах болон ашиглалтанд оруулахад хоёроос гурван жил шаардагдана гэв.