Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр уламжлал ёсоор Оросын Төрийн думын -доод  танхимын сонгуультай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэллээ. ОХУ-ын парламентын доод танхимын сонгууль 12-р сарын 4-нд болно. Оросын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Холбооны сувгуудаас орон нутгийн цагаар 12 цагаас шууд дамжуулна. Телевизээр хандаж хэлсэн үгийг анх түрүүнд Алс-Дорнодын үзэгчид үзжээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ оросын иргэдийг сонгуулийн хэсгүүд  дээр ирж, саналаа өгч   “чухал, зөв үйл хэрэг” хийхийг уриаллаа. “Шинэ Думыг сонгохдоо ойрын хэдэн жилд холбооны засгийн  эрх бүхэлдээ хэрхэн яаж ажиллахад бид тодорхой нөлөө үзүүлнэ” гэж Медведев  тэмдэглэв.   Орчин цагийн Оросын түүхэнд анх удаа Төрийн думын сонгуульд бүртгэлтэй  улс төрийн  бүх намууд , үүнд: парламентын “Нэгдсэн Орос”, “Оросын Коммунист нам”, “ Оросын Либерал-ардчилсан нам”, “Шудрага Орос улс” болон доод танхимд суудалгүй “Яблоко”,” Зөв үйл хэрэг” , “Оросын эх орончид”  зэрэг намууд багтаж байна. Сонгуулийн өмнөх сурталчилгааны үе 11-р сарын 5- наас эхэлж, сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” 12-р сарын 3-ны 00:00 цагт өндөрлөх юм.