Христосын төрсөн өдрийн өмнөх “Оросын өвөл” баяр өнөөдөр оросын нийслэлд эхэллээ.  Москвагийн төвд ардын гар урлагийн мастеруудын бүтээлүүдийг дэлгэсэн нүд хужирлам  лангуунуудыг байрлуулжээ. Энд гоёмсог, хөөрхөн шинэ жилийн тоглоом, амттан дүүрэн   байна. “Оросын өвлийн”зочид нь ардын  өргөн зугаалганд ардын үндэсний хувцастай зугаалж болох юм. Наадам 12-р сарын 19-нд өндөрлөнө.